“ЭКО-ЯАРМАГ 1” төслийн танилцуулга

2014 оны 07-р сарын 30 өдөр, 16 цаг 55 минутад нийтэлсэн ( 12550 удаа уншсан )
render4

Гэр хорооллын дахин төлөвлөлт явуулахаар төлөвлөн ажиллаж буй орон сууцны “Эко-яармаг 1” хороолол нь Хан-Уул дүүрэг, Яармаг, 4 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн  нутаг дэвсгэрт, хотын төвөөс баруун урагш 8 км зайд байрлалтай. Дахин төлөвлөлтөд хамрагдах газрын нийт хэмжээ 16,5 га талбайг эзэлнэ. Төлөвлөлт хийж буй “Эко-яармаг 1” хороолол нь баруун талаасаа үргэлжилсэн гэр хороололтой хиллэж, зүүн талаараа “Viva city” орон сууцны хороололтой залгагдаж, хойд талаараа Туул голтой зэрэгцэн оршино. Тус байршилд ТОСК нь “Эко-яармаг 1”  2376 айлын орон сууцны цогцолбор хороолол  барихаар төлөвлөж байна. Үүнд:

  • 2376 айлын орон сууцны барилга
  • 400 хүүхдийн цэцэрлэг
  • 640 хүүхдийн сургууль
  • Спортын барилга байгууламж
  • Оффис, худалдаа үйлчилгээний хэсэг
  • Зам талбай, ногоон байгууламж
  • Амралт, чөлөөт бүс

Инженерийн хангамжийн шугам сүлжээ барьж байгуулснаар цаашид үргэлжлэн хэрэгжих яармаг хорооллуудын эхлэл тавигдана.

Comments

comments

Comments

comments