“БУЯНТ УХАА 1” ХОРООЛЛЫН ЭХНИЙ ЭЭЛЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

2014 оны 04-р сарын 04 өдөр, 08 цаг 52 минутад нийтэлсэн ( 4977 удаа уншсан )
1b0c41fe08209adcbig-150x150

Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт орших “Буянт Ухаа 1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц өнөөдөр нээлтээ хийлээ. Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой тус хороолол нийт 1764 айлын, 9 давхар 28 барилга, 425 автомашины дулаан зогсоол, ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий цогц хороолол юм.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр газар шорооны ажлаа эхлүүлсэн хороолол есөн сарын дараа эхний ээлжээ ашиглалтад оруулаад байгаа нь энэ юм.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол компаниуд, монгол ажилчид, монгол удирдагчид богино хугацаанд өндөр чанартай, боломжийн үнэтэй барилга бүтээж чадлаа. Бид санаа сэтгэл нийлээд ажиллаж чадвал монголчууд их зүйл хийж чаддагийг харууллаа” гэсэн юм.

Хорооллын хэмжээнд нийт
-33.47, 39.47, 42.32 м2 бүхий нэг өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг,
-33, 49.72, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр тус бүр 252, нийт 756 ширхэг
-66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг байх юм.

Comments

comments

Comments

comments