Өнөөдөр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй БНСУ-ын Газар, орон сууцны корпорацийн (Korea Land & Housing corporation) Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга Жан Чун Мо, Олон улсын бизнесийн хэлтсийн ерөнхий менежер Сон Кён Со, БНСУ-Монгол улсын хамтарсан эдийн засгийн форумын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Төрийн орон сууцны корпораци болон БНСУ-ын Газар, орон сууцны корпорацийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, цаашид хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг танилцууллаа.
БНСУ-ын Газар, орон сууцны корпорацийн төлөөлөгчид ТОСК-д айлчиллаа
2018 оны 12-р сарын 05 өдөр, 14 цаг 17 минутад нийтэлсэн ( 3024 удаа уншсан )
