ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 05-р сарын 25 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн ( 1867 удаа уншсан )

2020.05.25

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжсэн орон сууцнуудад иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамруулах ажлыг зохион байгуулахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар батлагдсан “Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах” журам, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар баталсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах” журам, мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2017 оны А/45 тоот тушаалыг баримтлан ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38, 298, 169 дүгээр тогтоолоор түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн орон сууцны тоо, квотыг харгалзан журмын шаардлага хангасан зорилтот бүлгийн иргэдэд хуваарилан “Төрийн түрээсийн орон сууцад орон сууц түрээслүүлэх гэрээ”-г байгуулсан.

Тус гэрээний 4.5-д:“Түрээслэгч нь улирал, хагас жил, жилийн төлөвлөгөө гарган түрээсийн орон сууцны хэвийн ашиглалт, хамгаалалт, элэгдэл хорогдол болон түрээслэгч иргэн өөрийн орон сууцыг өөрийн амьдран суух хэрэгцээг ханган амьдарч байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор түрээслэгчид урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэхгүйгээр гэнэтийн шалгалт, үзлэг хийх эрхтэй.” гэж заасны дагуу шалгалт хийж байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны А/17 тоот тушаалаар “Төрийн түрээсийн орон сууцад орон сууц түрээслүүлэх гэрээний заалтыг зөрчсөн иргэдийн орон сууцыг актаар хүлээн авах, хэвийн болон хэвийн бус элэгдэл, хорогдлыг тооцож төлүүлэх, түрээсийн гэрээ цуцлах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс “Буянт Ухаа-2” орон сууцны хорооллын түрээслэгч иргэдийн орон сууцад гэнэтийн шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд зөрчилтэй айлуудад холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨХХК

Comments

comments

Comments

comments