ТОСК ТӨХХК нь Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй түрээслээд өмчлөх гэрээг байгуулж эхэллээ

2020 оны 07-р сарын 30 өдөр, 20 цаг 22 минутад нийтэлсэн ( 8390 удаа уншсан )

Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээслээд өмчлүүлэх журам”-ын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй түрээсэлж буй орон сууцыг өмчлөх гэрээ байгуулж эхэллээ.

 Уг гэрээнд зааснаар иргэд байрны түрээсээ төлөхөөс гадна сар бүр тодорхой нөхцөлөөр төлбөрөө төлж 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30%-ийг төлж ипотекийн зээлд хамрагдах эсвэл байрны үнийг 5 жилдээ хуваан төлж барагдуулах боломжтой юм.

ТОСК ТӨХХК нь Түрээслээд өмчлөх гэрээг эхний ээлжинд Улаанбаатар хотын Буянт-Ухаа 2 хороолол болон Хангай хорооллын түрээслэгч нартай байгуулах бөгөөд 8 дугаар сарын дундаас эхлээд Хөдөө орон нутагт ажиллаж түрээслэгчидтэй өмчлөх гэрээг байгуулна.

Түрээслэгч иргэн түрээслүүлээд өмчлөх гэрээ байгуулах хүсэлтэй бол байрны үндсэн төлбөрийг 60 сард хуваан, сар бүр заасан шимтгэл, татварын хамт нэмж төлснөөр байрыг өмчилж авах эрх нь нээгдэнэ. Хэрэв та түрээсэлж өмчлөх боломжгүй эсвэл сонирхолгүй байгаа тохиолдолд зорилтот бүлэг рүү чиглэсэн түрээсийн орон сууцандаа үргэлжлүүлэн түрээсийн төлбөрөө төлж амьдрах боломжтой юм. Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтэй байгаа бол үндсэн болон хамтран түрээслэгч нар доорх бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

– Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

– Орлогоо нотолсон бичиг баримт байхад хангалттай юм.

– Хангагч байгууллагын өр төлбөргүй гэсэн тодорхойлолт

Хэрэв түрээслэгч та СӨХ болон орон сууцны ашиглалт хариуцсан байгууллагад төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл байгаа бол бид түрээслээд өмчлөх гэрээг байгуулах боломжгүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.