Иргэд түрээслэж буй орон сууцыг өөрийн сонголтын дагуу өмчлөх болсонд талархалтай байгааг илэрхийлж байна

2020 оны 07-р сарын 31 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн ( 218 удаа уншсан )
Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар ТОСК ТӨХХК-ийн удирдлагуудад Засгийн газрын 138 дугаар тогтоолоор батлагдсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам" - ын дагуу түрээслээд өмчлөх гэрээг иргэдтэй байгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өнөөдөр БХБ-ын сайдын зөвлөх Л.Батжаргал, тус яамны Бодлого зохицуулалтын газрын дарга Ц. Баярбат нар Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан өмчлөх гэрээ байгуулж буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Иргэд түрээслэж буй орон сууцыг өөрийн сонголтын дагуу өмчлөх болсонд талархалтай байгааг илэрхийлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.