Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам

2020 оны 08-р сарын 04 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн ( 170 удаа уншсан )

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барьж 2016 оны 1 дүгээр сард ашиглалтад оруулсан Буянт-Ухаа 2 хорооллын 564 айлын орон сууцыг 2016 оны 38 дугаар тогтоолоор түрээсийн санд шилжүүлэн зорилтод бүлгийн иргэдэд түрээслүүлэхээр болсон билээ. Үүний дагуу зорилтод бүлгийн иргэдтэй “Түрээсийн гэрээ” байгуулсан. Түүнчлэн 2019 онд Засгийн газар 138 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”/холбоосоор орж үзнэ үү. https://www.legalinfo.mn/annex/details/9744?lawid=14343 / батлагдсаны дагуу иргэдэд түрээслэж буй орон сууцаа өмчлөх боломжийг олгож байгаа билээ. Өөрөөр хэлбэл иргэд түрээсийн орон сууцаа өмчлөн авах хүсэл сонирхолтой бол ТОСК-тай “Түрээслээд өмчлөх гэрээ”-г шинээр байгуулна. Мөн түрээсийн орон сууцаа өмчлөн авахаас бусад нөхцөлд иргэд өмнө нь байгуулсан “Түрээсийн гэрээ”-гээ үргэлжлүүлэн сунгаад явах боломжтой. Түрээсийн орон сууцаа өмчлөх сонирхолтой иргэдэд дараах 2 нөхцөлийг “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ийн 2.2.1, 2.2.2-д заасны дагуу санал болгож байна. Үүнд: • Түрээслэгч иргэн Та 5 жилийн хугацаанд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэн үлдэгдэл 70 хувийн төлбөрт ипотекийн зээлэнд хамрагдах, • 5 жилийн хугацаанд орон сууцны нийт үнийг тэнцүү хувааж төлөх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.