ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГЭЭ СУНГААГҮЙ ЦӨӨХӨН АЙЛ ҮЛДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаас Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусч байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлэсэн.

Тиймээс “ТОСК” ТӨХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хангай хотхон”, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Буянт Ухаа-2” хороололд “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-тэй иргэдийн гэрээний сунгалтыг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хийж байгаа билээ.

Тодруулбал, түрээсийн орон сууцад хамрагдсан хот, хөдөөгийн нийт 1512 айлаас “Хангай” хотхонд 223, “Буянт-Ухаа 2” хороололд 564 айл амьдардаг. Тэгвэл “Хангай” хотхоны 223 айлаас 130 нь түрээсийн гэрээгээ сунгасан бол 71 нь түрээслээд өмчлөх гэрээг хийгээд байна. Мөн “Буянт-Ухаа 2” хорооллын 564 айлаас 100 нь түрээсийн гэрээгээ сунгасан бол 344 нь түрээслээд өмчлөх гэрээг хийгээд байна.

Өнөөдрийн байдлаар түрээсийн гэрээгээ сунгаагүй цөөхөн айл үлдээд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Тиймээс үлдсэн түрээслэгч та бүхэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор даваагаас баасан гарагийн 08:30-17:30 цагийн хооронд ирж, гэрээний сунгалтаа хийлгэх боломжтой бөгөөд үндсэн түрээслэгчид Иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /ТҮЦ машинаас авах/-г авч ирж, гэрээний сунгалтаа хийлгэхийг сануулж байна.

Холбоо барих утас: 89090017, 89090013