ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйл ажиллагааг явуулахад оршино.
БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ:
Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх.
БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ:
- Төрийн өмнөөс Монгол улсын нутаг дэвсгэрт орон сууц барих, худалдан борлуулах;
- Төрийн өмчийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил ашиглалт /түрээслүүлэх, иргэдэд эзэмшүүлэх/, менежментийг хэрэгжүүлэх ;
- Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэн сайжруулах, захиалагчийи үүрэг гүйцэтгэж, хяналт тавих ;
- Корпорацийн захиалан бариулж байгаа орон сууцны хотхон хороололтой цогцоор нь барьсан арилжааны зориулалттай барилга байгууламж, талбайг ашиг олох зорилгоор түрээслүүлэх, худалдан борлуулах ;
- Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж. хэрэгжүүлэх;
- Төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд Төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах;
