Бүтэц

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн ТУЗ компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2021.10.01-ний өдөр “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” 14 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн.

Бүтцийн өөрчлөлтөөр:

  • Гүйцэтгэх захирал
  • Дэд захирал
  • Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /Төслийн хэлтэстэй/
  • Тамгын газар /Санхүүгийн хэлтэс, Түрээсийн хэлтэстэй/ байхаар баталсан.

Орон тооны дээд хязгаарыг үндсэн ажилтан 35, гэрээт ажилтан 15 байхаар тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг 2021.11.22-ны өдрөөс ханган ажиллаж байна.