Удирдлага

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЭРДЭНЭБУЛГАН

1984 онд Дорнод аймаг, Баян-Уул суманд төрсөн. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол: 
  • 1992-2002 онд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль
  • 2002-2006 онд Монгол Улсын Их сургуулийг Онолын математик мэргэжлээр бакалавр
  • 2008-2012 онд Барилгын технологийн коллежийг Барилгын инженер мэргэжлээр бакалавр
  • 2014-2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежмент
  • 2018-2019 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг хамгаалсан.
  • Монгол Улсын мэргэшсэн инженер.

Ажлын туршлага: 

  • 2007-2012 онд Барилга хот байгуулалтын яамны Барилга захиалагчийн албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, хяналтын инженер
  • 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн
  • 2016-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2020-2023 онд Төрийн худалдан авах ажиллагааны газарт Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан.