Статистик мэдээлэл

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨР

 

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж, 248 тоот тогтоолыг гаргасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр “Түрээсийн орон сууцны сан”-г бүрдүүлэн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцны хороолол барих замаар тусгай хэрэгцээ шаардлагатай иргэд, харж хандах үр хүүхэдгүй ахмад настан, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэр оронгүй болсон айл өрх, төрийн албан хаагч, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг тодорхой тооны зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр хамруулсан. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3-т “Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлнэ” гэсэн заалтыг  хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 138 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг баталсан бөгөөд “Түрээслээд өмчлөх гэрээ”-ний гол давуу тал нь анх удаа инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууц авч байгаа, урьдчилгаа төлбөрөө бэлэн төлөх боломжгүй иргэдэд тухайн орон сууцаа өөрийн нэр дээр  5 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэн авах боломжийг олгосон. 

“Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ын 2.2.1, 2.2.2-т зааснаар хүсэлт гаргасан иргэд нь 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30 хувийг бүрдүүлж, үлдэгдэл 70 хувиа ипотекийн зээлд хамруулан авах, эсхүл орон сууцны нийт үнийг 5 жилд хуваан төлж барагдуулах гэсэн хоёр төрлөөр гэрээ байгуулах боломжтой.

Энэхүү журмын хүрээнд өнөөгийн байдлаар ТОСК” ТӨХХК нь нийт “Түрээсийн орон сууцны сан”-д
шилжсэн 1512 айлаас 9 иргэн “Түрээслээд өмчлөх гэрээ”-ээр төлбөрөө бүрэн барагдуулж, өөрсдийн эзэмшилд 100% шилжүүлээд байгаа бол Улаанбаатар, орон нутаг хамарсан нийт 9 байршилд 8
50 иргэн “Түрээслээд өмчлөх гэрээ”-г байгуулаад байна.

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ИРГЭДИЙН ТОО

Д/Д

Байршил

Орон сууцны тоо

Т/Ө гэрээ байгуулсан иргэдийн тоо

1

Архангай

120

24

2

Увс

105

55

3

Дархан-Уул

152

89

4

Сэлэнгэ, Зүүн хараа

102

77

5

Хэнтий

120

69

6

Хэнтий

30

5

7

Хэнтий Бор-Өндөр

10

10

8

Ховд

116

49

9

Буянт-Ухаа 2

564

391

9

Хангай хотхон

223

81

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 38169298 дугаар тогтоолуудаар “Түрээсийн орон сууц”-ны 1м2 талбайн үнийг тогтоосон. 

Д/Д

Байршил

Орон сууцны тоо

1мкв худалдан борлуулах үнэ

1

Архангай

120

1,190,000

2

Увс

105

1,250,000

3

Дархан-Уул

152

1,280,000

4

Сэлэнгэ, Зүүн хараа

102

1,250,000

5

Хэнтий

120

1,250,000

6

Хэнтий Бор-Өндөр

10

1,250,000

7

Ховд

116

1,250,000

8

Буянт-Ухаа 2

564

1,350,000

9

Хангай хотхон

223

1,880,000

 

Төлбөр төлөх дансны мэдээлэл

Төрөл

Энгийн түрээс

Түрээслээд өмчлөх

Автозогсоол,
зоорийн давхар, үйлчилгээний суурь, шууд худалдан авалт, борлуулалт

Улаанбаатар хот

Төрийн банк: 103900830078

Капитрон банк: 3001022999

Хаан Банк: 5099007 040

Орон нутаг

Төрийн банк: 343200413090

Ховд, Дархан-Уул. Капитрон банк:
3036031919

Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Увс. Хаан
Банк: 5027951642