Буянт-ухаа хорооллын байрны үнэ м.кв нь 1.280.000 байхаар тогтжээ

2014 оны 04-р сарын 04 өдөр, 08 цаг 52 минутад нийтэлсэн ( 17481 удаа уншсан )

Иргэдийн дунд нэлээдгүй хүлээлтийг үүсгээд байсан “Буянт-Ухаа1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууц саяхан ашиглалтад орсон. Өчигдөр болсон Ерөнхий сайдын 30 минут уулзалтаар тус хорооллын орон сууцны метр квадратын үнийг 1,280,000 төгрөг байхаар шийдвэрлэснээ нийтэд зарлалаа.

“Буянт-Ухаа1″ хороололд нийтдээ 1764 айлын орон сууц баригдах бөгөөд үлдсэн орон сууцны барилга энэ оны тавдугаар сард бүрэн ашиглалтанд орох юм. Уг хорооллын орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, үлдсэн 40 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон залуу гэр бүлд олгохоор болжээ.  Албаны хүнээс тодруулахад орон сууцны захиалга авахтай холбоотой журам ирэх долоо хоногт шийдвэрлэгдэж гарах тул журам гарсны дараа албан ёсны мэдээлэл өгнө гэлээ

You are not authorized to see this part
Please, insert a valid App IDotherwise your plugin won't work.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин

    2014/06/29 14:06

    Сайн байн уу? Энэ 1-р цогцолборт нь дахиад захиалга авна гэсэн нь үнэн үү? хэзээнээс эхлэх бол?