Бүртгэлд нийтдээ 9081 иргэн хамрагджээ

Төрийн орон сууцны корпорацийн  захиалгаар баригдаж буй “Буянт-ухаа-I” орон  сууцны хорооллын захиалгын бүртгэлийг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар  төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж эхэлсэн билээ.

Энэхүү бүртгэлийн хугацаа  3 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагт дууссан бөгөөд нийт 9081 иргэн бүртгүүлсэнээс 3987 нь төрийн албан хаагч, 1729 залуу гэр бүл, 2385 нь  ахмад настан, 980 нь хөгжлийн бэрхшээлтэй  иргэд тус тус бүртгүүлсэн байна.

9081

Leave a Reply