Монгол улсын Засгийн газрын 2013 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Барилга Хот Байгуулалтын Яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг “Үндэсний Барилга Консерциум” ХХК улсын төсвийн хөрөнгөөр болон Төрийн Орон Сууцны Корпорацийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Энэхүү цэвэрлэх байгууламжын нээлтийн арга хэмжээ 2013 оны 4дүгээр сарын 4-ний өдөр болж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, БНТУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз, “Үндэсний Барилга Консерциум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнд, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Усны мониторинг зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм нар оролцлоо.
1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 2000м3 багтаамж бүхий цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний барилга консерциум” ХХК, “Гэрэгэ констракшн” ХХК, БНТУ-ын Spg, Aritm Групп хамтран монгол инженер ажилчдын мэдлэг, дадлага туршлага дээр тулгуурлан орчин үеийн дэлхийн дэвшилтэт технолгийг нэвтрүүлэн тус байгууламжыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэхүү цэвэрлэх байгууламж нь Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив, “ Буянт-Ухаа-1” хорооллын бохир усыг цэвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж, усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэнд сайжрах, бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гаргадгаараа байгаль орчинд ээлтэй, олон талын ач холбогдолтой юм.
Мөн бохир усны органик бохирдлоос гадна азот, фосфор зэрэг бодисуудыг ялган цэвэрлэх чадалтай, байгууламжаас гарсан лагийг хатааж фильтр прессээр лагийн шахмал болгон зайлуулж бохир усыг олон улсын стандартын дагуу цэвэрлэсний дараа байгальд асгадаг бөгөөд бүрэн автомат ажиллагатай юм.
Бүх тоног төхөөрөмж болон агааржуулалтын систем нь бүрэн автомат удирдлагатай учраас гарч болзошгүй техникийн аливаа саатлыг байж болох хамгийн доод түвшинд бууруулж чадсан юм. Цэвэрлэх байгууламж нь өвлийн улиралд хүйтний нөлөөнөөс хамгаалахын тулд сэндвичэн барилгаар битүүмжлэгдэж дулаан, гэрэлтүүлэг, цэвэр ус, галын аюулгүй байдал болон агааржуулах системээр бүрэн хангагдсан гэж гүйцэтгэгч байгууллагын мэргэжилтэнүүд хэллээ.