Өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 819 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.
Үүнээс банкууд 18649 зээлдэгчийн нийт 546.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Харин орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.6 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл ирснээс 27707 иргэнд 1 563.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
Эх сурвалж: gogo.mn