You are currently viewing Барилга, хот байгуулалтын яам Төрийн орон сууцны корпорацийг дэмжиж хамтран ажиллана

Барилга, хот байгуулалтын яам Төрийн орон сууцны корпорацийг дэмжиж хамтран ажиллана

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, дэд сайд Г.Байгальмаа нар Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаа, цаашдын төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцлаа.

ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, энэ онд хэрэгжих ажлын тайланг танилцуулсан юм. Тодруулбал “Буянт –Ухаа 2” хороолол, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр, Сингапур хороолол, “Эко яармаг” төсөл, 7-р хороолол зэрэг юм.

“Буянт-Ухаа2” хороолол

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт дэвсгэрт, нийт 28 га талбайд “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн барилга энэ оны 2 дугаар улиралд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бөгөөд тус хороололд

  • 48 ширхэг 9 давхар орон сууцны барилга,
  • 60 ширхэг 12 давхар орон сууцны барилга,
  • 1200 хүүхдийн хоёр сургууль,
  • 240 хүүхдийн 4 цэцэрлэг,
  • Спорт цогцолбор 2,
  • Үзвэр үйлчилгээний төв,
  • Худалдааны 12 төв,
  • Долоон давхар 400 автомашины нэгдсэн граж зэрэг багтсан юм.

bu2_625-320

Томоохон хэмжээний энэ хорооллыг хоёр үе шаттай барьж байгуулна.

Эхний үе шат: 2015 оны 2-р улиралд ашиглалтад орно

Одоогийн байдлаар 25 ширхэг барилгын угсралтын ажил бүрэн дуусчээ. Эхний ээлжийн 22 барилгыг 2015 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна . Харин тус хороолол 2016 оны 3-р улиралд бүрэн ашиглалтад орох юм. “Буянт-Ухаа2” хороолол баригдаж дууссанаар 6500 орчим өрх тав тухтай орон сууцанд амьдрах юм. Одоогийн байдлаар эдгээр барилгуудад 73,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Багануур дүүрэгт баригдаж буй орон сууцны барилгын талаар танилцууллаа.

“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд

Ажлын нэрс

Хүчин чадал

1

Баянхонгор аймаг

120

2

Говь-Алтай аймаг

130

3

Орхон аймаг

315

4

Хөвсгөл аймаг

120

5

Булган аймаг

120

7

Сэлэнгэ аймгийн Мандал сум

38

8

Багануур дүүрэг

63

 

Нийт дүн

906

1000ail
ХБ-ын сайд ТОСК-ийн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, ярилцах үеэрээ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж гарах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж ажиллахыг чиглэл болгов.

Leave a Reply