Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт “1000 айл орон сууц” төслийн хүрээнд Төрийн орон сууцны корпораци нь Хэнтий, Дархан-уул, Архангай, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Уг төслийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс ТОСК дээрх аймгуудын ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд байгуулсан юм. Гэрээг дүгнэх, гэрээнд тусгагдсан ажлын явцтай танилцахаар ТОСК-ийн тэргүүн Дэд захирал Д.Алтанхуяг аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Энэхүү томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудал болон цаг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх талаар санал солилцсон юм. Ийнхүү “аймаг бүрт 1000 айлын орон сууц” төсөл хэрэгжсэнээр ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, нийслэлрүү чиглэх хэт төвлөрөлтийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Энэхүү гэрээнд орон нутагт баригдаж буй орон сууцны барилга угсралтын ажлыг ТОСК хариуцан санхүүжүүлэх юм.Харин гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, тохижилт зэрэг нь улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.