Сингапур улсын Barker Holdings Pte LTD нь Төрийн орон сууцны корпорацийн Хан-Уул дүүргийн 4 хороонд хэрэгжүүлэх “ЭКО ЯАРМАГ” төслийг дэмжиж, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх саналаа илэрхийллээ. Энэхүү саналын дагуу Төрийн орон сууцны корпораци “ЭКО ЯАРМАГ” төслийг Сингапур улсын Barker Holdings Pte LTD, Гадаад харилцааны яам, Монгол улсын Хөгжлийн банк, Төрийн өмчийн хороонд дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн тус байгууллага нь өөрийн хөрөнгөөр 2015 онд Улаабаатар хотод баригдах Техникийн коллежийн барилга угсралт, зураг төслийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.