Долоо хоногийн даваа гариг бүр “Мастер пропертис” компанитай хамтран үл хөдлөх хөрөнгийн зах зээлд болж буй хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, үнийн өөрчлөлт, зах зээлийн судалгааг хүргэж байгаа билээ. Энэ удаад өнгөрсөн сарын орон сууцны үнийн өөрчлөлтөд хийсэн судалгааг хүргэж байна.
Зах зээлд нийт 42 мянга 885 айлын 223 орон сууцны төсөл борлуулагдаж байгаа нь өмнөх сартай харьцуулахад төслийн тооны хувьд ижил ч айлын тоо 1669-өөр өсчээ. Эдгээрийн 204 төсөл нь 42 мянга 433 айлын энгийн орон сууц, 19 төсөл нь 452 айлын хаус аж. Энэ хугацаанд нийт есөн төслийн борлуулалт дууссан болон бусад шалтгаанаар хасагдаж, 10 төсөл шинээр нэмэгдсэн байна. Орон сууцны 1м2-ийн дундаж үнэ хоёр сая 313 мянган төгрөг болсон нь өнгөрсөн сартай харьцуулахад 14.6 мянган төгрөгөөр буюу 0.62 хувиар буурсан дүн юм. Хуучин нэг өрөө байр дунджаар 66.6 сая төгрөг, хоёр өрөө байр 104 сая, гурван өрөө байр 144 сая төгрөгийн үнэтэй байлаа.
Зураг 1. Орон сууцны үнэ /сая төгрөгөөр/
Орон сууцны нийт төслийн 55.2 хувь нь буюу 123 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд, 61 нь буюу 27.4 хувь нь 1.8 сая ба түүнээс доош, 39 буюу 17.5 хувь нь 2.8 саяаас дээш үнэтэй байна.
Баянзүрх дүүрэгт нийт төслийн 39 хувь нь буюу 87 нь, Хан-Уул дүүрэгт 26 хувь буюу 58 нь, Баянгол дүүрэгт 13 хувь буюу 29 нь, Сонгинохайрхан дүүрэгт 10.3 хувь буюу 23 нь, Сүхбаатар дүүрэгт 7.3 хувь буюу 16 нь, Налайхад тав, Чингэлтэй дүүрэгт таван орон сууцны төсөл борлуулагдаж байна.
Зураг 2. Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргүүдээр
Хүснэгт 1.1 Орон сууцны төслүүдийн судалгаа, дүүрэг болон үнийн интервалын нэгтгэлээр (мян.төг)
Нийслэлд баригдаж буй 42 мянга 885 айлын 223 төслийн орон сууцны нэг м2-ын зарласан үнийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 1.39 хувь буюу 31.8 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сартай харьцуулахад 14.6 мян.төгрөгөөр буюу 0.62 хувиар буурчээ.
Өнөөгийн байдлаар зах зээлд нийлүүлэгдэж буй энгийн орон сууцны нэг м2-ын үнэ дунджаар хоёр сая 311 мянган төгрөг, хаусных 2 сая 400 мянган төгрөг байна.

Зураг 3. Орон сууцны 1м2-ын дундаж үнэ /дүүргээр/
Өнгөрсөн сард орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байсан ч 0.62 хувиар буурчээ.
Зураг 4. Дундаж үнийн өөрчлөлт /дүүргээр/
Сүхбаатараас бусад дүүрэгт орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байна. Нийт гурван дүүрэгт орон сууцны үнэ тогтвортой, хоёр дүүрэгт бага зэргийн бууралттай, хоёр дүүрэгт үнийн өсөлттэй байжээ. Тухайлбал, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт орон сууцны үнэ 1.5, 0.6 хувиар өссөн бол Баянгол, Баянзүрх дүүрэгт дунджаар 1.8, 0.6 хувиар буурчээ.
Дашрамд дуулгахад, “Мастер пропертис” компанийнхан “Улаанбаатар хот ба төвийн бүсийн аймгуудын барилгын салбарын суурь судалгаа”-г “Гэгээн далай” компанийн захиалгаар хийж гүйцэтгэжээ. Энэ судалгаанд Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудад баригдаж байгаа төрийн болон хувийн хөрөнгө оруулалттай барилгын төслүүдийг хамруулсан байна. Мөн 2014 оноос хойш барихаар төлөвлөсөн төслүүдийн мэдээллүүдийг боловсруулан, дүн шинжилгээ хийжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин