You are currently viewing “БУЯНТ-УХАА 2” хорооллын инженерийн дэд бүтцийг хүлээлгэн өглөө

“БУЯНТ-УХАА 2” хорооллын инженерийн дэд бүтцийг хүлээлгэн өглөө

“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангах “Ус дулаан дамжуулах төв-11”-ийг улсын комисст хүлээлгэн өглөө.

Уг УДДТ-өөс ҮББК-ийн гүйцэтгэж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 22 орон сууц, мөн Үндэсний Архивын газрын шинэ барилга эхний ээлжинд дулаанаар хангагдах юм.

“УДДТ-11”-ийн гүйцэтгэгчээр “Бум халаалт” ХХК, “МВС” ХХК, “Ви Ти Икс” ХХК-иудын түншлэл ажилласан бөгөөд нийт 2,497 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тус төв нь цагт 1,7 Гкал халаалт, 1,2 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай аж.

11082672_880934388631699_3021996298705258765_n

“Дэд бүтэц” төсөл хэрэгжиж хотын дэд бүтэцгүй хэсэгт шинээр баригдах орон сууцны хорооллуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээгээр хангаж байгаа нь нийслэлийн хэмжээнд орон сууцны төвлөрөлийг бууруулах чухал ач холбогдолтой.

Leave a Reply