Орон сууцны үнийг бууруулах боломж
– Нийт зардлын 45 хувийг бүрдүүлдэг барилгын материалын зардлыг бууруулах буюу дотоодын үйлдвэрлэлийг дэмжих.
– Нийт зардлын 30 хувийг бүрдүүлдэг ажилчдын цалингийн зардлын гадагшаа урсгал буюу гадаад ажилчдад гардаг зардлыг багасгах.
– Хот төлөвлөлтийг тэлэх, дэд бүтцийг бий болгох нь үнэтэй газар худалдан авч барилга барин барилгыг өртгийг нэмэгдүүлэх явдлыг буруулах.
Орон сууцны үнэ өндөр байгаа шалтгаан
– Баригдаж буй орон сууцны барилгын үндсэн өртөг бүх барилгын хувьд адилхан байгаа хэдий ч зарагдаж буй үнэ харилцан адилгүй байгаа нь тухайн барилгын байршил, зэрэглэл зэрэгтэй холбоотой барилгын үнийн халалт өндөр байгааг илэрхийлнэ.
– Барилгын эрэлт өндөр байгаатай холбоотой орон сууцны үнийг хөөсрөл бий болсон.
– Дэд бүтцийн сүлжээтэй холбоотой газрыг өндөр үнээр худалдан авч орон сууц барьж байна.
– Барилгын материалын үнийн өсөлт нөлөөлж байна.