ХӨРСНИЙ БОХИРДОЛ
Хотын хөрсний 80 хувь бохирлогдсон
Нийслэлийн маань хөрс 1970-1990 оны хооронд хоёрдугаар зэрэг буюу бага зэргийн бохирдолттой, 1990-2000 оны хооронд гуравдугаар зэрэг буюу бохирдолттой, 2000 оноос хойш дөрөвдүгээр зэрэг буюу их бохирдолттой гэсэн үзүүлэлттэй байна.
Хөрсний бохирдол 60-70 жил арилдаггүй
Нийслэлийн хөрсөн дэх хартугалгын агууламж нийт 43.7 мг байгаа аж. Энэ нь байгалийнхаас хоёр дахин, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-6 дахин их юм.
60 гаран төрлийн өвчний үндэс болдог
Бохир хөрсөнд өвчин үүсгэгч нян 400 орчим хоног, цусан суулгын нян нэг жил хүртэл, шимэгчид нэгээс хоёр жил, хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг.
АГААРЫН БОХИРДОЛ
Агаарын бохирдлын гол эх үүсвэр 184.5 мянган гэр хорооллын өрх
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 184.5 мянган өрх, 3000 гаран нам даралтын зуух байна. Эдгээр эх үүсвэрээс гарч буй бохирдлын хэмжээ агаарын бохирдлын 60 хувийг эзэлж байна.
Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд 2–т орж байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар Улаанбаатар нь нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй 9 дахин их байна.
Агаарын бохирдол нь уушиг, зүрхийг ихээр хордуулдаг
Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн дунд бронхит өвчин, агаарын бохирдолгүй хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 5-15 дахин их байдаг.