Өнгөрсөн 2014 онд хэрэгжиж эхэлсэн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төсөлд хамрагдсан 2 аймгийн орон сууцны барилгын нээлт энэ долоо хоногт боллоо. Төсөлд нийт 6 аймагт хамрагдсан бөгөөд Дархан-Уул, Архангай аймгийн иргэд шинэ орон сууцанд ороход бэлэн болсон байна. Архангай аймагт баригдсан 120 айлын орон сууцны хорооллыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Монгол улсын Хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж, барилга угсралтын ажлыг “Хасү Мандал Трейд” ХХК гүйцэтгэсэн юм.
“Булган хангай” хорооллын барилга угсралтын ажлыг 2014 оны 6 дугаар сард эхлүүлсэн бол 2015 оны 6-р сарын 24-нд улсын комисст хүлээлгэн өглөө. Тус хороолол нь нийт 5 давхар 40 айлын 3 орон сууцны барилгаас бүрдсэн бөгөөд 2 өрөө байр 42,4 – 44,49 метр квадрат, 3 өрөө нь 54,93 метр квадрат талбайн хэмжээтэй юм.
“Булган хангай” хороолол нь төмөр бетон краказан хийцтэй, Барилга тус бүр зоорийн давхартаа 8 машины гражтай Халаалт, халуун усны нэгдсэн бойлертой, Гаднаа амралтын болон хүүхдийн тоглоомын талбай, Айл бүрт гал унтраах автомат системийг төлөвлөж өгсөн, Айл бүрт домофон системтэй, Айл бүрт өндөр хурдны интернет, IPTV, суурин утас холбогдох боломжтой, Газар хөдлөлтийн 7 баллд тэсвэртэй юм.