Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын барилга угсралтын ажлын нийт явц 56.4 хувьтай үргэлжилж байна.
Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгаас 41 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын нийт ажил 73 хувьтай явж байна.
Эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 22 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.
Түүнчлэн лифт суурилуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 109, 110, 123, 124, 125 дугаар барилгуудын лифт суурилуулах ажил 100 хувь дууссан байна.