Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарийн дагуу Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан 1620 айлын орон сууцны “Буянт-Ухаа 2″ хороололд Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах Улсын комисс 2015 оны 11 сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ.
Комиссын бүрэлдэхүүн өнөөдрийн байдлаар 1001-1005 дугаар 5 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: ИСИСИ ХХК/, 1008, 1019-1022, 1031-1032 дугаар 7 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: Дельта констракшн ХХК/, 1006, 1007, дугаар 2 блок орон сууцны барилгууд /гүйцэтгэгч: Улаанбаатар барилга ХХК / дээр ажилласан байна.
Улсын комисс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус орон сууцны хорооллын 1009-1015 дугаар 7 блок орон сууцны барилга /гүйцэтгэгч: БҮТИ ХХК/, 1016, 1017, 1018 дугаар орон сууцны барилгад /гүйцэтгэгч: Эрэлт импекс ХХК/ ажиллах хуваарийг баталсан байна.