You are currently viewing ТОСК-иас томилогдсон ажлын хэсэг “Буянт-Ухаа 1” хороололд ажиллаж байна

ТОСК-иас томилогдсон ажлын хэсэг “Буянт-Ухаа 1” хороололд ажиллаж байна

ТОСК-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчдын халаалт дулаан, агааржуулалттай холбоотой гаргасан гомдолын дагуу ТОСК, ҮББК-ийн гишүүн компаниудын удирдлагууд болон хамтарсан ажлын хэсэг 2015 оны 11 сарын 26-ны өдрөөс эхлэн “Буянт-Ухаа 1” хороололд ажиллаж байна.

Ажлын хэсгийхэн хорооллын блок тус бүрт хэсэгчилэн хуваагдаж оршин суугчидтай уулзаж, бодит байдлыг газар дээр нь холбогдох инженерүүдийн хамтаар шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээ заавар зөвлөмжийг нийт 90 гаруй айл өрхөд өгсөн байна.

zasvar

Иргэдийн ирүүлсэн хүсэлт гомдлын дагуу шаардлагатай засвар үйлчилгээг түргэн шуурхай хийхийг ҮББК-ийн гишүүн компаниудад ТОСК-ийн удирдлагууд үүрэг болгож “Буянт-Ухаа 1” хорооллын нэгдсэн СӨХ-ийн гүйцэтгэх захирал н.Болд-Эрдэнэтэй уулзаж хийгдэж буй засвар үйлчилгээний ажилд хяналт тавих, иргэдийг бодит мэдээллээр хангаж хамтран ажиллахыг санал болголоо.

Leave a Reply