Зах зээлд өнөөдөр 18882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22303, 50 хувийн гүйцэтгэлтэй 24661 айлын орон сууц баригдаж буй аж. Өөрөөр хэлбэл, энэ онд шинээр 40 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Харин эрэлт үүнээс бага буй учир үнэ өсөх боломжгүй гэдгийг Монголын барилга үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн хэлсэн.
Цементийг 100 хувь дотоодоосоо хангах бололцоо бүрджээ. Дээр нь энэ төрлийн импортын бүтээгдэхүүний татвар таван хувь байсныг 20 болгон нэмэгдүүлсэн.
Түүнчлэн барилга барихад шаардагддаг цемент, арматурыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Тухайлбал, цементийг 100 хувь дотоодоосоо хангах бололцоо бүрджээ. Дээр нь энэ төрлийн импортын бүтээгдэхүүний татвар таван хувь байсныг 20 болгон нэмэгдүүлсэн. 2012 онтой харьцуулахад барилга барихад шаардагддаг дагалдах зарим бүтээгдэхүүн болох вакум цонх зэргийг ч дотооддоо үйлдвэрлэдэг болжээ. Одоо валютын ханш өндөр байгаа ч энэ төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо авах бололцоотой учраас валют зарах шаардлагагүй аж.
“Инфляци нам төвшинд орж ирсэн учраас ипотекийн зээлийн хүүг таван хувь руу буулгах бололцоо бүрдсэн.
УИХ-ын дарга З.Энхболд “Инфляци нам төвшинд орж ирсэн учраас ипотекийн зээлийн хүүг таван хувь руу буулгах бололцоо бүрдсэн. Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо тодорхой шалгуур тавина. Үүнд барилгын материалаа дотоодын үйлдвэрээсээ авсан, монгол хүмүүсээ ажлын байраар хангаж ажиллан орон сууц барьсан компанид олгогдоно. Энэ жил гадаадаас ажиллах хүчин авахгүй байх саналыг Засгийн газарт уламжлахаа мэдэгдсэн. Эцсийн дүндээ энэ нь монгол хүнээ ажилтай, орлоготой байлгах зорилго” гэлээ.