You are currently viewing Хуучин болон шинэ орон сууцны үнэ буурчээ

Хуучин болон шинэ орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг” зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцуулж байна. Уг судалгаагаар нэгдүгээр сард ОСҮИ 5.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал долоон хувиар буурчээ. Шинэ орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ нь 2016 оны нэгдүгээр сарын байдлаар ам метрийн үнэ 2.047.000 төгрөг болж өмнөх сараас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар тус тус буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. Хуучин орон сууцны үнийн индекс хасах 1.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Жишээ нь, Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороололд 2015 оны нэгдүгээр сард 1 м2 дундаж үнэ 2.187.000 төгрөг байсан бол 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 1.901.000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5062 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=74266

Leave a Reply