(976) 7288-7788     info@tosk.gov.mn

“СОЛОНГО 1, 2” ТӨСЛИЙН ТАЛБАЙД “ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Шадар сайдын 51 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын улсын албаны дэргэдэх Мэргэжлийн ангиудын бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсан билээ.

Энэ хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, Нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 30-р ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт”-ыг “Солонго 1, 2” төслийн талбайд зохион байгууллаа.

Сургалтад төслийн талбайд ажиллаж буй 58 инженер, техникийн ажилтан, гүйцэтгэгч компанийн 200 гаруй ажилтан хамрагдав. Сургалтыг Нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 30-р ангийн алба хаагчид болон “ТОСК” ТӨХХК-ийн “Солонго 1, 2” төслийн нэгжийн ХАБЭА-н инженер Д.Саранзаяа удирдан явууллаа.

Сургалтын үеэр гамшгийн утаат орчноос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гал гарсан үед биеэ хэрхэн авч явах талаар ерөнхий мэдлэг олгож, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах талаар мэдээлэл өглөө.








Previous slide
Next slide

Төслийн мэдээ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Инженер, эдийн засагч
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Захиргаа, удирдлагын газрын Төлөвлөгөө,судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Санхүү, бүртгэлийн газрын дарга
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР – Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
Skip to content