“Түрээсийн орон сууц” хөтөлбөр Дархан-Уул аймагт

Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа “Түрээсийн орон сууц хөтөлбөр” Дархан-Уул аймгаас эхэлж журмын шаардлага хангасан 267 иргэн цахим сугалаагаар орон сууц түрэээслэх эрхтэй боллоо.

DSC_2756 DSC_2814
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал, Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч Н.Мөнхдаш нар оролцлоо.

DSC_2767 DSC_2794

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэлэхдээ: Түрээсийн орон сууц хөтөлбөрийг Төрийн орон сууцны корпораци Барилга, хот байгуулалтын яамтай хамтран цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх бөгөөд иргэд маань орон сууцандаа өөрийн мэт сэтгэлээр хандаж тав тухатай сайхан амьдархыг хүсэн ерөөлөө.

Leave a Reply