You are currently viewing Төрийн орон сууцны корпораци,  Шүүхийн ерөнхий зөвлөл                                              хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Төрийн орон сууцны корпораци, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

DSC_4223 DSC_4233

    Өнөөдөр Төрийн орон сууцны корпораци, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг зурах ёслолд Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга, Тамгын газрын дарга Б.Энхзул, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 1” хороолол, “Буянт-Ухаа 2 хороолол, “ЭКО ЯАРМАГ”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцанд болон инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, тохилог, техник технологийн орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн, эрүүл ахуй чанарын шаардлага хангасан орон сууц, хотхон хороололд шүүгч ажилтануудыг хамруулах квотыг тогтоох, шүүхийн байгууллагын ажилтан албан хаагчдад өөрийн орон сууцтай болход дэмжлэг үзүүлэх юм.