Монгол Улсын Засгийн газрын “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод “Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Шинэ Өндөрхаан” хороооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо.
Тус орон сууцны хорооллын барилга угсралтын ажлыг “Дүрт Уул” ХХК хийж гүйцэтгэж, гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөөд байна.
Төрийн орон сууцны корпораци нь аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн Чингис хотод Засгийн газрын “4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Тэмүүжин хорооллын гадна инженерийн шугам сүлжээний холболтын ажлуудыг хийсэн юм.