- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 356 тоот тогтоолын дагуу “Тоёота Ланд круйзер-100” маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
- Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тоёота Ланд круйзер-100” маркын автомашиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
Товч танилцуулга: Улсын дугаар: УБЧ 18-48, Үйлдвэрлэсэн он 1998, Монгол улсад ашиглаж эхэлсэн он 2008, Өнгө: хүрэн улаан.
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2017 оны 11 дүгээр сарын 03-ны Баасан гарагт 11.00 цагт |
Дуудлагын худалдаа болох газар | Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-н хурлын танхимд. |
Худалдах доод үнэ | 12,000,000.00 (арван хоёр сая) төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 20 хувь буюу 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс | Хүлээн авагч байгууллага: Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ Дансны дугаар: 5099007040 Хаан банк Дансны нэр: ТОСКорпораци |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.tosk.gov.mn/
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
- Мэдээлэл авах:
Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Их тойруу 53-3 ТОСК ТӨҮГ-н байранд ирж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-н www.tosk.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Лавлах утас: 88008913, 99066852
ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ТӨҮГ