- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу Орон сууцны доор байрлах агуулахыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
- Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга:
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан, Увс аймгийн 3 дугаар баг, Галдан Бошигт хорооллын 4 дүгээр байрны доор байрлах агуулахын зориулттай тус бүр 176.36 м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдаа болох хугацаа | 2017 оны 11 дүгээр сарын 03-ны Баасан гарагт 11.00 цагт |
Дуудлагын худалдаа болох газар | Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н хурлын танхимд. |
Худалдах доод үнэ | 4-р байрны агуулах: 45,000,000 (Дөчин таван сая) төгрөг. |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ | Худалдах доод үнийн 20 хувь буюу: 4-р байрны агуулах: 9,000,000 (Есөн сая) төгрөг. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл | Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчин байршуулах данс | Хүлээн авагч байгууллага: Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ Дансны дугаар: 5099007040 Хаан банк Дансны нэр: ТОСКорпораци |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цаг хүртэл Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н 101 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /хүсэлтийн маягт татах: www.tosk.gov.mn/
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
- Мэдээлэл авах:
Увс аймгийн 3 дугаар баг, Галдан Бошигт хорооллын 4 дүгээр байр дээр очиж үзэж болох бөгөөд компанийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-н www.tosk.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Лавлах утас: 88008913, 99066852