БХБ-ын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар баригдаж дуусаагүй байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай танилцсан юм. (972 айлын орон сууц). 2014 онд барилга угсралтын ажил эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Уг барилга ашиглалтад орсноор 972 айл өрх түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэх ба барилгын яамны зүгээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэх талаархи холбогдох хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж, удахгүй үр дүнг эргэж танилцуулах болно гэдгээ хэллээ.