Төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байна. Эдгээр орон сууцнуудыг түрээсэлнэ.
Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138 дугаар тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага иргэдэд түрээслүүлнэ. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна. Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.
БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн. Орон сууц шаардлагатай 300 мянган айл өрх улсын хэмжээнд байна. Гэхдээ 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна.