МҮХАҮТ, Турк улсын Гадаад Эдийн Засгийн Хамтын Харилцааны Байгууллага /DEIK/-тэй хамтран Монгол Улс дахь Туркийн Элчин сайдын яам, Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2021 оны гуравдугаар сарын 02-ны өдөр 10:00 цагаас “#Гадаад_худалдаа_болон_хөрөнгө_оруулалтын_боломжууд” сэдвээр Монгол Туркийн цахим бизнес уулзалт зохион байгуулагдах гэж байна.
Тус уулзалт нь гурван салбар уулзалтаас бүрдэх бөгөөд уулзалтын өрөө 1-т Барилгын материалын чиглэлээр хэлэлцүүлэг явагдах бөгөөд салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж байна. Дээрх уулзалтаар Туркийн бизнесийн төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал болон гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авч, барилга, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эмчилгээ оношилгоо, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох хүсэлтэй байгаа тул та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: https://zoom.us/webinar/register/WN_eDombbmNSImK9uYa8FkWzA
Цахим шуулан хаяг: foreignrealtions@mongolchamber.mn
Мэдээлэл авах утас: 976-94082390