You are currently viewing ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа төдийгүй эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан салбарын зарим хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн өндөр дээд одон, медалиар шагнасныг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт сайд Б.Мөнхбаатар гардуулан өгөв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Геокад” ХХК-ийн инженер О.Түвдэндорж , “Геосан” ХХК-ийн инженер Д.Гонгоржав нарыг, мөн “Хөдөлмөрийн хүндэт” медалиар “Геосан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, мөн компанийн ерөнхий инженер Н.Мөнхбаяр, “Геокад” ХХК-ийн инженер Н.Амгалан нар тус тус шагнагдсан байна.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд БХБЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, Геодезийн холбооны тэргүүн н.Хосбаяр нар байлцав. Төрийн өндөр дээд одон медалиар шагнагдсан хүмүүст Барилга, хот байгуулалтын сайдаас халуун баярыг хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсээд салбартаа залуу инженер, техникийн ажилтнуудыг сургах, дадлагажуулахад хувь нэмрээ оруулахыг хүслээ.