БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР САЛБАРЫН ГАВЪЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Зөвлөх архитектор, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш профессор Ч.Дагшигдоржийг “Монгол Улсын гавьяат багш”, Хот төлөвлөлт, судалгааны институтийн Зөвлөх архитектор Г.Нарангэрэлийг “Гавьяат барилгачин” цол тэмдгээр тус тус шагнажээ.
Барилгын салбарт шинээр төрөн гарсан гавьяатуудыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Сайд төрийн дээд шагналаар шагнуулсан салбарын манлайлагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.