БХБ-ЫН САЙД ОPОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОPПОPАЦИЙН АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

БХБ-ын сайд Ц.Цолмон, тэргүүтэй албаны хүмүүс 2007/12/6-нд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн ажил байдалтай танилцлаа. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан корпорацийн үйл ажиллагаа болон “40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хөдөө орон нутагт баригдаж буй орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл, түүний санхүүжилтийн талаар сайдад танилцууллаа. Сүүлийн үед санхүүжилтийн ажил гацаж, зогсонги байдалд орж, барилгын гүйцэтгэгч нарын ажилд чирэгдэл учирч байсан шалтгааныг болон үүнээс хэрхэн гарч нааштайгаар шийдвэрлэж буйгаа танилцуулсан.

Leave a Reply