Дахин тендер зарлана.

   “40 000 айлын орон сууц” хөтөлбөрийн хvрээнд бага, дунд орлоготой иргэдэд зориулан Хан-Уул дүүрэг, Сонгино-хайрхан дүүрэгт барих 45, 63, 56 айлын есөн давхар нийт найман орон сууцны барилгын зураг төслийг “ЭЗТ” ХХК компани хийж гүйцэтгэсэн.

   Барилга ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2007 оны 10 дугаар сарын 03-нд “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонингуудад зарласан бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 30-р зүйлийн 1.1-д заасны дагуу хүчингүй болж дахин тендер зарлагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна. 2008 оны хавраас Нисэх орчимд 63 айлын 4, 56 айлын 1, 9 давхар нийт 5 барилга, Толгойтод мөн 9 давхар 45 айлын 1 орон сууцыг барих барилгын ажил эхэлнэ.

Leave a Reply