Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл 2008 оны 1 сарын 3-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Засгийн газрын бондын хөрөнгөөр 2008 онд улсын хэмжээнд баригдах орон сууцны барилгын жагсаалт
- “Иргэдэд олгох орон сууцны санхүүжилтийн зээлийн журам”-ыг ОССК-ийн ТУЗ-ийн 2008 оны 1 сарын 3-ны өдрийн хурлын 01, 02 тоот тогтоолоор тус тус батлав.