Сангийн яам, БХБЯ-ны “Нээлттэй хаалганы өдөр” 2008 оны 3 сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа. “Барилга орон сууц 2008” үзэсгэлэнтэй давхцан зохион байгуулагдсан энэхүү нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд ОССК оролцож “40000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт болон өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагааны талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилгын болон иргэдийн зээлийн талаархи мэдээлэл бүхий 1000 гаруй танилцуулгыг иргэдэд тарааж, мэдээллээр хангаж ажиллаа.
ОССК нь 2008 оны 2-р сараас “Иргэдэд олгох зээлийн журам”-ын дагуу зах зээлээс орон сууц худалдан авах хүсэлтэй, журмын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй иргэдэд оролцогч арилжааны банкаар дамжуулан орон сууцны урт хугацаат зээлийг олгож эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 50 гаруй иргэдийн зээлийн асуудлыг шийдвэрлээд байна.