БНСУ-ын ОССК-ийн ерөнхийлөгч Рү Жэ Ханы урилгаар ОССК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Тамгын хэлтсийн захирал Г.Доржпалам нарын төлөөлөгчид 2008 оны 3-р сард БНСУ-ын ОССК-д албан айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг улам бэхжүүлж ойрын хугацаанд хамтран хийх ажлын талаар БНСУ-ын ОССК-ийн Гүйцэтгэх захирал болон бусад удирдлагуудтай харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.
Үүнд БНСУ-ын ОССК-той хамтран Монголын банк санхүүгийн байгууллагууд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгч нарыг оролцуулан БНСУ-ын орон сууцны тогтолцоо болон зээлийн баталгааны сангийн талаар хамтарсан семинарыг Монголд зохион байгуулах, ОССК-ийн ажилтан албан хаагчдыг Солонгост үргэлжлүүлэн сургалтанд хамруулах зэрэг асуудлуудыг санал болголоо. Энэхүү саналыг БНСУ-ын ОССК-ийн удирдлагууд дэмжиж зохих арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.