“40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт баригдах орон сууцнуудын инженер геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ОССК-08/01 төслийн дугаартай тендерийг 2008.01.11-ны өдөр “харьцуулалтын аргаар” зарлаж тендерт 3 компани оролцож “Таван үндэс” ХХК, шууд гэрээгээр “Гидрогео” ХХК шалгарч нийт 14,3 сая төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулан ажиллалаа.
Ховд, Сэлэнгэ-Зүүнхараа, Дундговь, Төв, Орхон аймгийн төвүүдэд 38 айлын орон сууц, Сэлэнгэ, Хэнтий, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Архангай, Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Хөвсгөл аймгуудын төвд төрийн албан хаагчдад зориулсан 20 айлын орон сууц, Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын төвд 80 айлын орон сууцны барилгын их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендерүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарласан.. Эхний ээлжинд зарлагдсан Хэнтий, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Архангай аймгуудын 20 айлын орон сууцны барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерүүдийг 2008.04.07-2008.04.08-ны өдрүүдэд нээж үнэлгээ хийж байна.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 4х63, 1х56 айлын орон сууцны барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах “хязгаарлагдмал” тендерт нийт барилга, угсралтын 6 компани оролцсоноос 63 айлын орон сууцны 1-р барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Эрэлт импекс” ХХК, 63 айлын орон сууцны 5-р барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хар чонот” ХХК тус тус шалгарч , гэрээ байгуулах шатанд байна.