You are currently viewing САЙДЫН ЭЭЛЖИЛТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

САЙДЫН ЭЭЛЖИЛТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2021.04.05/ боллоо. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, яамнаас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, харьяа газрын дарга нарт үүрэг болгов. Тодруулж хэлбэл Сумын хөгжлийн хөтөлбөр, Дархан хотын бохир усны менежментийн төсөл, Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил гээд салбарт хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудын хэрэгжилтийн талаар холбогдох газрын дарга нараас мэдээлэл авч, ковид-19 цар тахалын цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах чиглэлийг өглөө. Хуралд БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, яамны газрын дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нар цахимаар оролцлоо