Өвөрхангай аймагт шинэ орон сууцны нээлтийн ажиллагаа боллоо.

   Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймагт Засгийн газрын бондын хөрөнгөөөр баригдаж ашиглалтанд орж буй 12 айлын орон сууцны нээлтийн арга хэмжээг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 3нд зохион байгууллаа.

   Энэхүү арга хэмжээнд УИХ-гишүүн З.Энхболд, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Өвөрхангай аймгийн Засаг дарга Эрдэнэбилэг, М/М агентлаг, С1 , 25-дугаар суваг телевиз болон “Өнөөдөр”, “Ардын эрх”, “Зууны мэдээ” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

   Тус аймагт бондын хөрөнгөөөр нийт 72 айлын 3 орон сууц ашиглалтанд орох бөгөөд 12 айлын орон сууц нь ашиглалтанд орж, 40 айлын орон сууцны барилгын ажлын явц 95%-тай, 20 айлын барилгын ажлын явц 35%- ийн гүйцэтгэлтэй байна.

   Нээлтийн ажиллагааны үеэр хэвлэл мэдээллийн байгуулагынхан Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагаа, “40 000 орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай дэлгэрэнгүй танилцсан байна.

Leave a Reply