“40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын бондын хөрөнгөөр Төв аймгийн Зуунмод хотод баригдсан 20 айлын орон сууц ашиглалтанд орлоо.

   Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “40 000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод Засгийн газрын бондын хөрөнгөөр ОССК-ийн санхүүжүүлсэн 20 айлын орон сууцны барилга ашиглалтанд орлоо. Энэхүү орон сууцанд орж байгаа төрийн албан хаагчид орон сууцны урт хугацаат зээлэнд хамрагдаж байгаа юм.

   Тус 20 айлын орон сууцны нээлтэнд УИХ, Засгийн газрын гишүүн, МУ-ын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нар оролцож үг хэлэн тууз хайчилж, орон сууцанд орж буй иргэдэд байрны түлхүүрийг гардууллаа.

   Төв аймагт 98 айлын 3 барилга баригдаж байгаа бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын 12 айлын амины орон сууц, бага дунд орлоготой иргэдэд зориулсан 38 айлын орон сууцны барилга 2009 оны 3-р улиралд ашиглалтанд орно.

Leave a Reply