СБД-ИЙН 7-Р ХОРООЛЛЫН “Г” ХЭСЭГТ ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВЬЛАА

   Орон сууцны санхүүжилтийн корпораци нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот захирамжын дагуу СБД-ийн 11-р хорооны нутаг 7-р хорооллын “Г” хэсэгт орон сууц барих зорилгоор 2008 оны 5 дугаар сараас “Төслийн нэгж” байгуулан газар чөлөөлөх ажлыг эхэлсэн билээ.

   Хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу нийт 1288 айлын орон сууцыг барихаас эхний ээлжийн 120 айлын 12 давхар орон сууцыг барих ажлыг гүйцэтгэх орон сууцны барилгын шав тавих арга хэмжээ боллоо.

   Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, НИТХ-ын дарга Т.Билэгт болон албаны бусад хүмүүс оролцлоо. Эхний ээлжийн 120 айлын 12 давхар орон сууцыг барьж гүйцэтгэхээр тендерт “Стройка” ХХК шалгарсан байна.

   Тус газарт нийт 90-ээд өрхийн 400 гаруй хүн 3.3 га талбайд оршин сууж байсан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг хэрэгжүүлснээр 1300-гаад өрхийн 6000 орчим иргэн орон сууцтай болно.

Leave a Reply